ММХУГСНХ-НООС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ОЛОН УЛСЫН ХУМС БОЛОН ГОО ЗАСЛЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН

Бид салбарынхаа эрхэм мэргэжилтнүүд та бүхнийг “Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбоо”- оос зохион байгуулж буй “MBEAU-2019” Хумс, Сормуус, Нүүр будалтын Олон Улсын Аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг урьж байна. Монгол улсад зохиогдох энэхүү тэмцээнд өөрийн гэсэн өнгө төрх, амжилтаа баталгаажуулсан мэргэжлийн түвшинд ур чадвараа шударгаар үнэлүүлэх гайхалтай боломжийг ашиглаарай.

ОРОЛЦОГЧИЙН СТАТУС

Анхан: Урьд өмнө ямар нэгэн тэмцээнд оролцож байгаагүй, анхлан суралцагч байж болно.Энэ мэргэжлээр ажилласан хугацаа нь нэг жилээс илүүгүй.

Дунд: Урьд өмнө нь уралдаан тэмцээнд оролцож байсан, 3 хүртэл жилийн туршлагатай.

Мастер: 3-с дээш жилийн ажилласан туршлагатай, уралдаан тэмцээнд оролцож байсан.
 

Жич: Дээрх  шалгуурыг баталсан мэргэжлийн үнэмлэх эсвэл дипломын хуулбарыг заавал хавсаргасан байна.

ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО


Хэрэглэгчийн гоо зүйн боловсрол болон салбарын боловсон хүчний чадамжийг мэргэжлийн түвшинд баталгаажуулан дэмжих, салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын мэргэжлийн ур чадварын стандарт хөтөлбөр бүхий тэмцээнийг Монгол улсын Засгийн газартай хамтран зохион байгуулна.

 

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
/Хумс Урлал/

Маникюрын төрөл – 1 

1. Гел маникюр (ангилал: анхан, дунд, мастер)

Салоны хиймэл хумсны төрөл - 5

2. Салоны френч хумс (ангилал: анхан, дунд, мастер)

3. Классик Френч хумс (ангилал: дунд, мастер)

4. Гел френч хумс (ангилал: дунд, мастер)

5. Тунгалаг хиймэл хумс (ангилал: анхан)

6. Хиймэл хумсан дээрх дизайн (ангилал: анхан)

Гоёлын хиймэл хумсны төрөл - 3 

7. Гоёлын френч хумс (ангилал: дунд, мастер)

8. Салоны акуариум дизайн (ангилал: дунд, мастер)

9. Хиймэл хумсан дээрх дизайн (ангилал: дунд, мастер)

Бэлэн бүтээлийн төрөл /гэрийн даалгавар/ - 4 

10. Хиймэл гар дээрх чөлөөт загвар – (ангилал: дунд, мастер)

11. Типсэн дээрх Шигтгээн гоёл – (ангилал: анхан, дунд, мастер)

12. Типсэн дээрх тренд маникюр арт – (ангилал: анхан, дунд, мастер)

13. Микс медиа – (ангилал: анхан, дунд, мастер)

Фото бүтээл / гэрийн даалгавар/ - 2 

14. Хиймэл хумсан дээрх дизайн/ - (ангилал: анхан, дунд, мастер)

15. Натурал хумсан дээрх дизайн/ - (ангилал: анхан, дунд, мастер)

/ Сормуус урлал/

Заалны төрөл 

1. Классик сормуус - 1 төрөл (ангилал: анхан, артист)

2. 3Д сормуус - 1 төрөл (ангилал: анхан, артист)

Бэлэн бүтээлийн төрөл /Гэрийн даалгавар/

3. Гоёлын чимэглэл– 1 төрөл (Манекан дээрх, ангилал: бүгд)

4. Гоёлын уусгалт – 1 төрөл (Арт бокс дотор, ангилал: бүгд)

/ Нүүр будалт/

1. Хуримын будалт - 1 төрөл (ангилал: анхан, артист)

2. Үдшийн гоёлын будалт - 1 төрөл (ангилал: анхан, артист)

3. Fashion look - 1 төрөл (ангилал: анхан, артист)

 

ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ

  1. Тэмцээнд 16-с дээш насны иргэд оролцоно.
  2. Тэмцээний цаг давхцахгүй бол хэдэн ч төрөлд оролцож болно. (Тэмцээний хуваарь дэлгэрэнгүй мэдээлэл, тэмцээний удирдамжийг вебсайтаас авна уу)
  3. Тэмцээнд оролцогчдыг 2019 оны 05 дугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ.
  4. Бүртгэлийн хураамжийг 100 % төлснөөр бүртгэл баталгаажна.
  5. Хумс урлалын тэмцээнд оролцох “дунд зэрэглэл” болон “дебют” статустай оролцогчид цахим мэдүүлэгт өөрийн статусыг тодорхойлох дипломны хуулбар болон өөрийн зургийн хамт хавсралтаар явуулах шаардлагатай. 
  6. Тэмцээнд оролцогчдын бүртгэл 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод явагдна. Бүртгэлд цээж зураг, иргэний үнэмлэх болон шаардагдах материалын хамт ирж бүртгүүлнэ. Дэлгэрэнгүйг 9707-5700 утаснаас лавлана уу. Монголоос өөр орноос оролцож байгаа бол mbeau.association@gmail.com оос авна уу.
  7. Зохион байгуулах комисс шагнал гардуулах үеэр гардан аваагүйгээс шалтгаалсан шагналын талаар хариуцлага хүлээхгүй гэдгийг мэдэгдэж байна!
  8. Хаалтын шагнал гардуулах арга хэмжээ тухайн өдөртөө буюу 2018 оны 05 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдана.  

БҮРТГЭЛ
2019 оны 4 сарын 15 нээс 5 сарын 01 –ны дотор бүртгүүлсэн тохиолдолд бүртгэлийн хураамж дараах байлаар хөнгөлөгдөнө. Фото болон 3D тэмцээнд оролцох бүтээл тус бүрийг нэг төрөлд тооцон бүртгэлийн хураамж төлнө.

Хэрэв танд асуулт байвал дараах имэйл хаяг руу бичнэ үү? info@mbeau.org

Тэмцээний удирдамжийг дараагийн постоос татаж авна уу?  

Хумс урлалын Фото тэмцээний бүтээлийн зургийг orgil.mbeau@gmail.com имэйл хаяг руу илгээнэ үү!

Харилцах утас: (976) 9700-5700, 9707-5700