Олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцлоо

Сингапур улсын “NAILS Nailist Association”-оос зохион байгуулсан ХУМС, СОРМУУС, ШИВЭЭС, НҮҮР БУДАЛТ-ын АЗИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнд “Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбоо”-ны шүүгчдийн баг бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

Энэ удаад “MBEAU EXPERT ACADEMY”-ын “САЛБАРЫН ЭКСПЕРТ” бэлтгэх хөтөлбөрт амжилттай суралцсан шүүгчид маань Сингапур улсын АЗИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан гэдгийг дуулгахад таатай байна.

“Дэлхийн тавцан руу хамтдаа хөгжицгөөе” уриан дор дэлхийд эх орноо сурталчилсан шүүгчдийн багийн тайлан видеог та бүхэндээ хүргэж байна. 

Тэмцээнд амжилттай оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан баг хамт олондоо чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.