MBEAU EXPERT ACADEMY

“Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбоо”-ны “MBEAU EXPERT ACADEMY”-аас “САЛБАРЫН ЭКСПЕРТ” бэлтгэх хөтөлбөрийн "MODUL 1 Дасгалжуулагч бэлтгэх хөтөлбөр" -ийг 2022 оны 07 сарын 18 – 10 сарын 31 -ний хооронд амжилттай зохион байгууллаа.

Салбарынхаа "ЭКСПЕРТҮҮД"-ийг бэлтгэх хөтөлбөр маань онол, практик, дадлага хосолсон хэлбэрээр, мэргэжлийн багшаар удирдуулсан багц хичээлүүдийг үзэж судалсан юм.

"Дэлхийн тавцан руу хамтдаа хөгжицгөөе" уриан дор бидэнтэй хамт тохой нийлүүлэн суралцсан, эх орноо дэлхийд сурталчлах том хүсэл мөрөөдөлд хамтдаа тэмүүлж буй салбарын "ЭКСПЕРТҮҮД"-дээ чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.

MBEAU EXPERT ACADEMY - ийн MODUL 2 хөтөлбөр 2023 оны 01 сард эхлэх гэж байгаа бөгөөд уг хөтөлбөрт MODUL 1 хөтөлбөрийг амжилттай төгссөн хүмүүс суралцах боломжтой юм. MODUL 1 хөтөлбөрийн дараагийн элсэлт 2023 оны 03 сард болох тул сонирхсон хүмүүс 70147017 дугаарт холбогдон мэдээлэл авна уу.

Ингээд бидний тайлан видеог бичлэгээс үзэж, салбарынхаа "ЭКСПЕРТҮҮД"-тэй дараа дараагийн хөтөлбөрүүдэд сэтгэл нэгдэн оролцохыг уриалж байна.