Гишүүнээр хэрхэн элсэх

Гишүүнчлэл

Юуны өмнө манай сайтад цаг гарган зочилсон танд баярлалаа.

Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбоо нь Гишүүддээ үйлчилдэг Ашгийн бус Төрийн бус байгууллага юм. Та Хумс урлал, Сормуус урлал, Нүүр будалтын чиглэлээр ажилладаг болон ажиллах хүсэлтэй, 18-с дээш настай бол жилийн хураамж 300,000 төгрөг төлснөөр гишүүн болох боломжтой. 


Гишүүн болсноор 

  1.  Гишүүдэд зориулсан сургалт, хөтөлбөрт хамрагдах
  2. Салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах
  3. Салбартаа өөрийн оролцоог нэмэгдүүлж, нөлөөллийг бий болгох 
  4. Холбооноос зохион байгуулах гадаадын экспертүүдтэй хийх сургалт зөвлөгөөнд хамрагдах 
  5. Холбооноос зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдах 
  6. Холбооноос зохион байгуулах тэмцээн уралдаанд хамрагдах 
  7. Олон улсын мэргэжлийн чансаа өндөртэй тэмцээн уралдааны мэдээллийг цаг тухайд нь авах, баг болон хамтран оролцох боломжтой

 

Энгийн

Үнэгүй бүртгүүлж элсэнэ
  • дэлгэрэнгүй
  • Төлбөрийн хураамжгүйгээр өнөөдөр ч бүртгүүлэх боломжтой!

    Ашиг тус:

    1. Шинэ мэдээ мэдээлэл, чиг хандлага
    2. Гишүүд, түншлэгч байгууллагуудын мэдээ ба чиг хандлага
    3. Тэтгэлэгт хамрагдах боломж
    4. Үйлчилгээний салбарын нийгмийн халамжийн байгууллагад холбож өгч болно.
    5. Бусдад үйлчилэх зүрх сэтгэлтэй суралцах боломжоор хязгаарлагдмал хүмүүст зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрах холбоосыг тавьж өгнө.
    6. Салбарын өмгөөлөгч болох боломж нь шударга ёсыг баримталж мэргэжлийн ёс зүй хэм хэмжүүрийг хэрэгжүүлнэ.

    дэлгэрэнгүй
  • БҮРТГҮҮЛЭХ

Хувь хүн

Төлбөртэй жилд 300.000₮
  • дэлгэрэнгүй
  • Салбартаа амжилттай, зорилготой явж буй хүмүүстэй уулзаж, карьердаа эерэг нөлөө үзүүлнэ. Таны мэргэжлийн хөгжлийг чадваржуулах, ижил төстэй гоо сайхны болон хумсны салоны давуу талуудаас суралцах, мэргэжилтнүүдтэй нэгдэх. Түүнчлэн олон улсын төвшинд нийцсэн мэргэжилтэн болж төлөвших боломжийг нээж өгнө.

    Ашиг тус:

    1. Гишүүний карт
    2. Шинэ мэдээ мэдээлэл, чиг хандлага
    3. Албан ёсны батламж авах
    4. Тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүний хөнгөлөлт -15%
    5. Сургалтын хөнгөлөлт 10-25%
    6. Веб сайт дээр хөнгөлөлттэй үнээр зар сурталчилгаа байршуулах
    7. Тэтгэлэгт хамрагдах боломж
    8. Салбарын өмгөөлөгч болох
    9. Бусад гишүүн байгууллагуудтай хамтын ажил, харилцаа холбоо нэмэгдэх
    10. Олон улсын тэмцээн, уралдаанд оролцох

    дэлгэрэнгүй
  • БҮРТГҮҮЛЭХ

Бизнес

Төлбөртэй жилд 500.000₮
  • дэлгэрэнгүй
  • Гоо сайхан ба хумсны бизнесийн салбарт олон улсын хурал, семинар, тэмцээн уралдаанд оролцох боломжийг нээж өгнө.  Баг хамт олныхоо мэргэжлийн ур чадварыг сайжруулах, олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай баг хамт олон болох боломжтой. Харилцагчийн үйлчилгээний стандартыг хэвшүүлэх. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулж сурталчилахад дэмжлэг үзүүлнэ.

    Ашиг тус:

    1. Гишүүний карт
    2. Шинэ мэдээ мэдээлэл, чиг хандлага
    3. Албан ёсны батламж авах
    4. Тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүний хөнгөлөлт -15%
    5. Сургалтын хөнгөлөлт-10-30%
    6. Веб сайт дээр хөнгөлөлттэй үнээр зар сурталчилгаа байршуулах
    7. Мэргэжлийн сургалтыг хөнгөлөлттэй үнээр хамт олондоо авах
    8. Тухайн байгууллагад тохирсон Төрийн байгууллагуудтай хамтарсан хөнгөлөлттэй сургалт авах
    9. Тэтгэлэгт хамрагдах боломж
    10. Салбарын өмгөөлөгч болох
    11. Бусад гишүүн байгууллагуудтай хамтын ажил, харилцаа холбоо нэмэгдэх
    12. Чөлөөт сэтгүүлийн захиалга ба худалдааны хөнгөлөлт
    13. Олон улсын тэмцээн, уралдаанд оролцох

    дэлгэрэнгүй
  • БҮРТГҮҮЛЭХ