BEAUTY MASTERS CHAMPIONSHIP 2024

Nano International

BEAUTY MASTERS CHAMPIONSHIP 2024

Азийн Гоо Сайхан 2024 Үзэсгэлэн худалдаа болон Азийн Гоо Сайхны Аварга шалгаруулах тэмцээн энэ оны 2 сарын 26-28 нд Сингапур улсад болох гэж байна. 

Үзэсгэлэн худалдаанд үс болон арьс, хумс арчилгааны бүтээгдэхүүний танилцуулга худалдаа болон органик гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн болон бол Тэмцээнд нүүр будалт, хумс урлал, сормуус урлал, гоо сайхны шивээс, үс хэлбэржүүлэлт гээд гоо сайхны олон төрлийг хамарч байгаа юм. 

Түүнчлэн манай холбоо нь Сингапурын Гоо Сайхны Холбоотой хамтран Малайз болон Сингапур улсад гоо сайхны чиглэлээр ажиллаж амьдрах эрх олгох шалгалтад оролцогчдыг хамруулах боломжийг нээж байгаагаараа энэ удаагийн хамтын ажиллагаа нь илүү онцлог давуу талтай болж байгаа юм. 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдөр Даваа - Лхагва гаригт 11-17 цагийн хооронд холбооны байранд өөрийн биеэр ирж авах болон 70147017 дугаарт ажлын цагаар холбогдож авах боломжтой, мөн манай холбооны facebook page-р шууд холбогдож авна уу. 

Үзэсгэлэн худалдааны мэдээлэл авах

Тэмцээний мэдээлэл авах